Онцлох мэдээ
Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээ / Монгол орны 2017 оны IV-VI сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Монгол орны 2017 оны IV-VI сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Монгол орны 2017 оны IV-VI сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгийн өмнөд, Увсын хойд, Завханы хойд болон зүүн, Хөвсгөл, Архангай, Говь-Алтайн баруун, Баянхонгорын баруун хойд хэсгээр 3 градус хүйтнээс 1,5 градус дулаан, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд, Өмнөговийн ихэнх нутгаар 7-11 градус дулаан, бусад нутгаар 2-6 градус дулаан байдаг( 1 дүгээр зураг)

Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутаг, Төв аймгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй( 2 дугаар зураг).

Уур амьсгалын дунджаар Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн зүүн хойд, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 10-14мм, Баян-Өлгийн хойд, Увсын баруун, Завхан, Сүхбаатарын баруун өмнөд, Ховд, Өвөрхангай, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн өмнөд, Хэнтийн өмнөд хэсэг, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэрийн ихэнх нутгаар 1-5 мм, бусад нутгаар 6-9 мм хүртэл хур тунадас ордог( дугаар зураг).

Энэ сард Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Төв, Сэлэнгийн баруун хэсэг, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Ховд, Баянхонгор, Өмнөговийн өмнөд, Говь-Алтайн баруун болон зүүн өмнөд, Дорнодын хойд хэсэг, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй( дүгээр зураг).

Тавдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгийн өмнөд, Завханы хойд болон зүүн, Хөвсгөл, Архангай, Говь-Алтайн баруун, Баянхонгор, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн өмнөд хэсгээр 5-9 градус, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 15-19 градус, бусад нутгаар 10-14 градус дулаан байдаг( дугаар зураг).

Энэ сард агаарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар уг дунджийн орчим байх төлөвтэй( 6 дугаар зураг).

Уур амьсгалын дунджаар Увсын зүүн, Архангайн зүүн өмнөд, Өвөрхангайн баруун хойд, Булган, Хэнтийн зүүн хойд, Сэлэнгийн баруун, Төв аймгийн баруун хойд хэсгээр 21-30 мм, баруун ба говийн ихэнх нутгаар 3-11 мм, бусад нутгаар 12-20 мм хүртэл хур тунадас ордог( 7 дугаар зураг).

Энэ сард Баян-Өлгий, Ховд, Архангай, Төв, Хэнтий, Дорнодын хойд, Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн өмнөд, Хөвсгөлйн зүүн хэсэг, Увс, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй ( дугаар зураг).

Зургадугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгийн өмнөд, Завханы хойд болон зүүн, Хөвсгөл, Архангай, Говь-Алтайн баруун, Баянхонгор, Өвөрхангайн баруун хойд хэсгээр 10-14 градус, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байдаг( дүгээр зураг).

Энэ сард агаарын дундаж температур Ховд, Дорнод, Булганы зүүн хойд, Увсын зүүн, Говь-Алтайн баруун хойд, Төв аймгийн хойд хэсэг, Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар уг дунджийн орчим байх төлөвтэй( 10 дугаар зураг).

Уур амьсгалын дунджаар Хөвсгөлийн зүүн, Өвөрхангай,Төв, Хэнтийн хойд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсэг,  Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар 48-70 мм, Баян-Өлгий, Увс, Өвөрхангайн өмнөд, Завханы баруун өмнөд хэсэг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар 8-28 мм, бусад нутгаар 29-46 мм хүртэл хур тунадас ордог( 11 дүгээр зураг).

Энэ сард Баян-Өлгий, Ховд, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Хэнтийн зүүн хэсэг, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй( 12 дугаар зураг).

Тухай root

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>