Нүүр хуудас / Uncategorized / Үйлчилгээний үнэ тариф

Үйлчилгээний үнэ тариф

БАЙГАЛЬ ОРЧИН, УС ЦАГ УУРЫН МЭДЭЭЛЛИЙН АРХИВЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ТАРИФ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ:

Мэдээлэл хүссэн тухайн байгууллагын албан бичиг, хувь хүний өргөдлийг үндэслэн 1-2 хоногийн дотор мэдээллийг бүх төрлийн хэлбэртэйгээр гаргаж үйлчилнэ.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ:

Цаг уур орчны шинжилгээний бүх төрлийн мэдээллийг ажиглалтын цэг бүрээр /өртөө, харуул/ хүссэн хугацаагаар дундаж, хамгийн их, хамгийн бага, нийлбэрийг гарган авах боломжтой.

ТӨЛБӨРТЭЙГЭЭР ҮЙЛЧЛЭХ: ХУВЬ, ХҮН БАЙГУУЛЛАГАД /АРХИВИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН 2015  ОНЫ 12 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДРИЙН  А/168 ТООТ ТУШААЛД  ЗААСАН ТАРИФААР, ХҮСНЭГТ 1/

ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧЛЭХ: ТӨР ЗАСГИЙН УДИРДАХ ДЭЭД БАЙГУУЛЛАГА, ЦАГДАА, ШҮҮХ, ПРОКУРОР

Хүснэгт 1. Байгаль орчин, ус цаг уурын шинжилгээний горимын мэдээний үйлчилгээний үнийн тариф /төгрөгөөр/

Горимын мэдээний ерөнхий ангилал

Хэмжих нэгж

Үнийн тариф /төгрөгөөр/

Эх мэдээ /цаг, хоногоор/ Нэг салбарНэг элемент

50

Арав хоног, сарын дүн, дундаж Нэг салбарНэг элемент

200

Жилийн дүн, дундаж Нэг салбарНэг элемент

2000

Ус, цаг агаарын тодорхойлолт,Лавлагаа Нэг салбарНэг элемент

10000

Нэмэлт боловсруулалт хийх /зураглал, график, диаграмм, бичиглэл/ Нэг элемент

2000

 

МЭДЭЭНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН БОДОЛТЫН ЖИШЭЭ

2 өртөөний 1 -3-н жилийн 2 элементийн хоног, сар, жилийн үйлчилгээний үнийн дүнг жишээ байдлаар үзүүллээ. Үүнд:

Хоногийн мэдээний бодолт

Өртөөний нэр: Говьсүмбэр, Чойр

Үйлчилсэн он: 2 жил  /2011-2012/

Авах элемент:  2  /Агаарын дундаж температур, Хур тунадас/

Үйлчилгээний үнэ: 2 (өртөө) X 365 X 2 (2 жил) X 2 (2 элемент) X 50 (үнэ,төгрөг) =  146000 төгрөг

Сарын мэдээний бодолт

Өртөөний нэр: Говьсүмбэр, Чойр

Үйлчилсэн он: 2 жил  /2009-2010/

Авах элемент:  2  /Агаарын дундаж температур, Хур тунадас/

Үйлчилгээний үнэ: 2 (өртөө) X   12 (12 сар)  X  2 (2 жил) X 2 (2 элемент) X  200 (үнэ,төгрөг) =  19200 төгрөг

 

Жилийн мэдээний бодолт

Өртөөний нэр:Говьсүмбэр, Чойр

Үйлчилсэн он: 3 жил  /2010-2012/

Авах элемент:  2  /Агаарын дундаж температур, Хур тунадас/

Үйлчилгээний үнэ: 2 (өртөө) X 3 (3жил) X 2 (2 элемент) X 2000 (үнэ,төгрөг) = 24000 төгрөг

Тухай root

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>