Онцлох мэдээ
Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Сургалт, семинар / БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИЙН ТЕХНИКЧ НАРТ ЗОРИУЛСАН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ-2018

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИЙН ТЕХНИКЧ НАРТ ЗОРИУЛСАН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ-2018

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИЙН ТЕХНИКЧ НАРТ ЗОРИУЛСАН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ-2018

2018 оны 04 сарын 17

Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа орон нутгийн ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн байгаль орчны шинжилгээний лабораторийн техникч нарт зориулсан мэргэшүүлэх сургалт 2018 оны 4 дүгээр сарын 16-19-нд ЦУОШГазар болон Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори дээр амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Энэхүү сургалт семинарыг хөтөлбөрийн дагуу ЦУОШГ-ын дэд дарга Б.Баттулга нээж, ОШХ-ийн дарга Ж.Батбаяр Орчны хяналт шинжилгээний стратегийн зорилт, чиг үүрэг, үйл ажиллагааны талаар, ус, агаар, хөрс, цацрагийн мэргэжилтнүүд Монгол орны ус, агаар, хөрсний чанарын мэдээлэл хийж, хяналт шинжилгээ хийх, мэдээ, мэдээлэл боловсруулах, бохирдлын эх үүсвэр, агаарын эх үүсвэрийн тооллого явуулах талаар, БОХЗТЛ-ийн инженерүүд  лабораторийн дотоод, гадаад чанарын хяналт, үр дүн ус, агаар, хөрсний чанарын хяналт шинжилгээний сорьц авах, тээвэрлэлт, хадгалалт, шинжилгээ, үр дүнг тооцоолох талаар тус тус хичээл заалаа. Сургалт семинарт оролцсон 38 техникчдэд ЦУОШГ-ын байгаль орчны шинжилгээний лабораторийн техникч нарын мэргэжил дээшлүүлсэн “СЕРТИФЕКАТ”, НМХГ, ЦУОШГ-ын гадаад орчны цацрагийн хяналт мэргэжил дээшлүүлсэн “ГЭРЧИЛГЭЭ”-г тус тус олголоо.

Тухай root

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>