Онцлох мэдээ
Нүүр хуудас / Хууль тогтоомж / Заавар, журам / ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР УС ЦАГ АГААРЫН МЭДЭЭГ ЗАРЛАХ ХУВААРЬ

ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР УС ЦАГ АГААРЫН МЭДЭЭГ ЗАРЛАХ ХУВААРЬ

Засгийн газрын 2015 оны 286 дугаар
тогтоолын 4 дүгээр хавсралт

ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР УС
ЦАГ АГААРЫН МЭДЭЭГ ЗАРЛАХ ХУВААРЬ

1. Үндэсний олон нийтийн радиогоор:

а/ тухайн өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээг өдөр бүр 6 цаг 40 минутад,  7 цаг 20 минутад, 9 цаг 10 минутад, 10 цаг 05 минутад, хоногийн болон тав хоног, долоо хоногийн урьдчилсан мэдээг өдөр бүр 15 цаг 05 минутад, 18 цаг 30 минутад, 21 цаг 10 минутад;

б/ цаг агаарын сарын урьдчилсан мэдээг сар бүрийн 29-ний өдрийн 15 цаг 05 минутад, дулааны улирлын төлөв мэдээг 3 дугаар сарын 29-ний өдрийн 15 цаг 05 минутад, хүйтний улирлын төлөв мэдээг 9 дүгээр сарын 01-ний өдрийн 15 цаг 05 минутад;

в/ ус цаг агаар, орчны гэнэтийн гамшигт үзэгдэл болох тухай урьдчилан сэргийлэх мэдээг тухай бүрд.

2. Үндэсний олон нийтийн телевизээр:

Тухайн өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээг өдөр бүр 7 цаг 30 минутад, 11 цаг 00 минутад, 13 цаг 00 минутад, 15 цаг 00 минутад, хоногийн болон тав, долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг өдөр бүр 18 цаг 00 минутад, 20 цаг 00 минутад, 22 цаг 00 минутад тус тус мэдээлнэ.

—-оОо—-

Тухай root

Шалгах

Ган, зудын байдалд үнэлгээ хийх журам

Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 5 дугаар хавсралт    ГАН, ЗУДЫН БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>