Нүүр хуудас / Uncategorized / АЙМГИЙН УС,ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ ЦОО ШИНЭХЭН АВТОМАШИН ХҮЛЭЭН АВЛАА

АЙМГИЙН УС,ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ ЦОО ШИНЭХЭН АВТОМАШИН ХҮЛЭЭН АВЛАА

БОАЖЯ-наас Ус, цаг уур, орчны шинжилгээний салбарт “Mitsubishi L200” загварын 23 ширхэг автомашиныг өнөөдөр хүлээлгэн өглөө. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын авто машины парк шинэчлэлийн хүрээнд хийж буй энэ үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин,  яам, агентлагын холбогдох албан тушаалтнууд оролцож, 21 аймгаас хүрэлцэн ирсэн ЦУОШТ-ийн дарга, жолооч нар шинэхэн автомашины түлхүүрээ гардан авлаа.

БОАЖ-н сайд Н.Цэрэнбат нээлтийн үгэндээ “Би Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэж, ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах болно гэдгээ ус цаг уурчидтай уулзах үеэрээ хэлж байсан. Өнөөдөр энэ салбарын мэргэжлийн онцлогт тохирсон эдгээр автомашиныг хүлээлгэн өгч байна. Энэхүү автомашины парк шинэчлэл нь цаг уурчдын нөр их хөдөлмөрт ихээхэн дэмжлэг болно гэж найдаж байна” гэлээ.

Автомашин хүлээн авах үеэр ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин хэлэхдээ сүүлийн 12 жил манай салбарт автомашины шинэчлэл хийгдээгүй байсан. Өнөөдөр БОАЖЯ-наас бидэнд 23 ширхэг цоо шинэ автомашин хүлээлгэн өгч байгаад салбарын хамт олон бид баяртай байна гэдгээ илэрхийллээ.

69693202_739036496528190_4424682695682949120_n 69899923_942540702766109_2688785437241114624_n 69269998_505601363598062_2271097819005714432_n

Тухай root

Шалгах

“Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө