Тэргүүлэх чиглэл

96

 ЭРХЭМ ЗОРИЛГО 

 Анхан шатны ажиглалтын чанарыг сайжруулах, Ус, цаг уур орчны шинжилгээний чанартай мэлдээллээр нийгмийн хэрэгцээг хангах.

Стратегийн зорилт

Үйл ажилгааны стратегийн зорилт:

  • Ус цаг уур, орчны шинжилгээний улсын сүлжээг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, улсын сүлжээний тогтвортой тасралтгүй үйл ажиллагааг хангаж, техник, технологийн шинэчлэл, дотоодын болон олон улсын мэдээ солилцооны хэвийн ажиллагаа, хэмжлийн технологи, стандартын нэгдмэл байдлыг хангах”
  • ”Богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн сэрэмжлүүлэх мэдээллийг гаргах, цаг агаарын бодит болон урьдчилсан мэдээ, мэдээллийг хэрэглэгчдэд  шуурхай хүргэх үйл ажиллагааг зохион байгуулж, болзошгүй байгалийн гамшгийн эрсдэлээс сэрэмжлүүлэх”
  • Хүрээлэн буй орчны чанарын төлөв байдлыг үнэлэх, мэргэжлийн дүгнэлт гаргах, орчны хяналт шинжилгээний үйл ажиллагааг мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, хэмжил зүй, стандартын нэгдмэл байдлыг хангах, агаарын чанарын мэргэжлийн албаны үүргийг гүйцэтгэх
  • Ус цаг уур,орчны мэдээллийн төрийн архивыг эрхлэх, уур амьсгал, ус цаг уур, орчны мэдээллийн сангийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, мэдээний бүрэн бүтэн, нээлттэй байдал, хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулах, хэрэглэгчдийг цахим болон цаасан суурьтай мэдээллээр үйлчлэх
  • Аймгийн нутаг дэвсгэрт цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулах
  • Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлэх, зохион байгуулах, үйл ажиллагааны менежментийг боловсронгуй болгох,  хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, ус,  цаг уур орчны шинжилгээний салбарын санхүү, хөрөнгө оруулалтыг  төлөвлөж хэрэгжүүлэх, хангах,  төсвийн санхүүжилтийг үр ашигтай зарцуулах

Тэргүүлэх чиглэл

Цаг уур орчны  шинжилгээний газар дараах үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй байна:

  • Монгол Улсын хэмжээнд ус цаг уур, байгаль орчны төлөв байдал, чанарын хяналт шинжилгээг зохион байгуулж, хэрэглэгчийг мэдээллээр шуурхай хангах, ус, цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас үүсч болзошгүй гамшгийн эрсдэлээс эртнээс сэрэмжлүүлэх;
  • Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээг нэгдсэн удирдлага, нэгдмэл арга зүйгээр хангах, өргөжүүлэх, чадавхийг бэхжүүлэх;
  • Ус цаг уур, байгаль орчны чанарын хяналт шинжилгээний улсын сүлжээний үйл ажиллагааг тасралтгүй явуулж, мэдээлэл цуглуулах, түүнийг хэрэглэгчдэд шуурхай хүргэх техникийн найдвартай ажиллагааг хангах, техник технологийн байнгын шинэчлэл хийх;
  • Ус, цаг уур, байгаль орчны архив, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх ажлыг удирдан зохион байгуулах, хэрэглэгчдийг мэдээллээр үйлчлэх.

Тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн:

  • Стратегийн зорилт, тэргүүлэх чиглэлийн хүрээнд Ус, цаг уур орчны шинжилгээний төв нь Цаг агаарын хувирал өөрчлөлтийг нүдэн баримжаа болон багажаар ажиглан анхан шатны мэдээллийг 8 хугацааны туршид Ус цаг уурын хүрээлэнд 5-10 минутанд саадгүй хүргэх ба олон улсын солилцоонд Чойр станцын 15-20 дамжуулагдаж байдаг онцлогтой.
  • Шинжилгээний ажлын тайлан мэдээг Улаанбаатар хот УЦУОШТ-д хүргүүлэн, шүүмж шалгалт хийлгэж УЦУХ-ийн зохих сектруудад дахин шүүмж хийлгэдэг. Шинжилгээний ажлын хариу зааварчилгааг УЦУОШТ-с авах ба түүний мөрөөр станцын ажиглагч, техникчдэд хөтөлбөрт хичээл заагдан алдааг арилгадаг. Шинжилгээний ажлын багажын хангалтыг Багаж хэмжил зүйн товчооноос захиалгын дагуу авдаг. Цаг уурын шинжилгээ судалгааны ажиглалтыг хийхээс гадна ХАА-н чиглэлийн ажиглалтууд, орчны бохирдол зэрэг ажлуудыг заавар журмын дагуу хийж гаргаж мэдээллийг баталгаажуулдаг. ХАА-н газар сумдтай хамтран зун, өвлийн явуул судалгаа, бэлчээрийн даац тодорхойлох ажлуудыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэсээр байгаа ба цаашид ч үргэлжлүүлнэ. Мэдээлэл үйлчилгээний ажлын хувьд төрөл бүрийн урьдчилан сэргийлэх мэдээнүүдийг хэвлэмэл номоор болон цахим хаяг, утсаар, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуурхай хүргэж ажиллаж байна. Иргэд аж ахуй нэгж байгууллагууд 5 хоног болон сарын урьдчилсан мэдээг манай байгууллагаар дамжуулан урьдчилан хүлээн авдаг. Сум багийн малчдад хэвлэмэл ном болон бичгээр хүргүүлэх тохиолдол байдаг. Цаг агаарын аюултай онц болон давтан аюултай үзэгдэл ажиглагдсан үед тухайн үзэгдэл ажиглагдаж эхэлмэгц эрч хүч, хугацаа зэрэг өгөгдөл зохих нэмэлт бүлгүүдийг оролцуулан УЦУХ болон аймаг орон нутгийн холбогдох газруудад шуурхай хүргэх ажиллагаа явагдаж байна. Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулж ажиллаж байна.

 

 

 

Хуваалцах :