Нүүр хуудас / Uncategorized / 2020 оны Сүмбэр бороо 1 экспедицийн үйл ажиллагаа

2020 оны Сүмбэр бороо 1 экспедицийн үйл ажиллагаа

Говьсүмбэр аймгийн УЦУОШТ-ийн Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх “Сүмбэр бороо-1” экспедицийн 2020 онд хийсэн ажлын тайлан

 ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ТАЛААР

Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 96-р тогтоолоор баталсан “Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг 2015 он хүртэл хэрэгжүүлэх хөтөлбөр”, ЦУОШГазрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны А/73 тоот тушаалыг үндэслэн цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулав.

Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх, бэлчээрийн ургамлын ургацын нэмэгдүүлэх, усан хангамжийг сайжруулах зорилгоор 2020 оны 4, 5, 6, 7 дугаар саруудад тус тус амжилттай зохион байгууллаа.

 

 Сүмбэр бороо-1 экспедицийн бие бүрэлдэхүүнд экспедицийн дарга Э.Энх-Од, ЦАЗНЭкспедиц, цаг уур, орчны шинжилгээний хэлтэсийн дарга бөгөөд урьдчилан мэдээлэхийн технологич инженер Ш.Мөнгөнцэцэг, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженер М.Баярсайхан, урьдчилан мэдээлэхийн ерөнхий технологич инженер Б.Пүрэвсүрэн, жолооч техникчээр Г.Даваадорж нар ажиллалаа. Экспедицийн бие бүрэлдэхүүнд аюулгүй ажиллагааны дүрэм зааварчилгааг танилцуулж гарын үсэг зуруулж баталгаажуулан ажилласан.

Цаг агаарын газар, орчин, 850, 700, 500 мбар гадаргын өндрийн зураг, Рединг, NCEP, Японы тоон прогнозын үр дүнгүүдийн даралтын орон, салхи, тунадасны прогноз зургууд HIMAWARI-8, ММ5, WRF-ын тоон прогнозын үр дүнгүүдийг ашиглан дүн шинжилгээ хийж үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулсан ба хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаанд шаардлагатай техник хэрэгслүүд JFJ-1A газар-агаар ангиллын пуужин, пуужин харвах суурь, чиглүүлэх хоолой, холболтын утас, удирдах товчлуур, 12 вольтын аккумлятор, цаг уурын шинжилгээний хэмжих хэрэгсэл, фото зургийн аппарат, диктофон, JPS, сансрын холбооны “Иридиум” гар утас бүгд хэвийн ажилласан. Буудлага хийхийн өмнө ИНЕГ-тай байгуулсан гэрээний дагуу Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны диспетчерт байрласан газрын нэр, солбилцол, далайн түвшнээс дээшхи өндрийг өгч буудлага хийх зөвшөөрөл авч ажиллаж байв. Энэ ажлыг зохион байгуулахдаа тухайн үеийн цаг агаарын нөхцөл процесс, салхины чиглэл хурд, үүлний массын шилжилт, чийг агууламжийн байдал зэргийг тооцоолон очиж байрлах цэгийг тогтоон аймгийн удирдлага болон ЦАЗНөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах албаны жижүүрт танилцуулан зөвшөөрөл, зөвөлгөө, зааварчилгаа авч ажиллаж байсан. Байрласан газрын орчимд заавар дүрмийн дагуу айл гэр, мал сүрэг, цахилгаан шугамаас хол байрлаж аюулгүй ажиллагааг ханган, багаж төхөөрөмжөө байрлуулж цаг уурын элементийн хэмжилт судалгааг хийж үйл ажиллагаа явуулж байсан. Үйл ажиллагаа явуулсан товч тайлан, пуужин харавсан тухай акт, цаг агаарын мэдээ мэдээллийг коодолсон.

ГАЗАР – АГААР АНГИЛЛЫН JFJ-1А ПУУЖИН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЛААР

2020 онд ЦАЗНөлөөсөн газрууд, пуужингийн тооцоо

Гаралт Аймгийн нэр Сумын нэр Оноосон газрын нэр Он, сар, өдөр Харвасан пуужингийн тоо /ш/ Тайлбар
1 1 Дундговь Цагаандэлгэр Өндөр шар 2020.05.20 3 Үр дүн сайн
2 2 Говьсүмбэр Баянтал Давайн тал 2020.05.21 3 Үр дүн сайн
3 3 Говьсүмбэр Сүмбэр Гашуун 2020.05.22 2 Үр дүн сайн
4 4 Дундговь Цагаандэлгэр Хүрийн ухаа толгой 2020.05.29 4  Үр дүн сайн
5 Дундговь Цагаандэлгэр Шивээ толгой 2020.05.29 4 Үр дүн сайн
6 5 Дундговь Цагаандэлгэр Магзын овоо 2020.06.12 3  Үр дүн сайн
7 6 Төв Баянжаргалан Элгэний энгэр 2020.06.13 7 Үр дүн сайн
8 7 Говьсүмбэр Сүмбэр Хавиргын Ухаа 2020.06.23 3  Үр дүн сайн
9 8 Дундговь Дэлгэрцогт Хужирт 2020.07.10 4 Үр дүн сайн
ЦАЗНөлөөлсөн пуужингийн тоо 33
2020 онд  үүлэнд цацсан нийт урвалжын  хэмжээ 99
2019 оны пуужингийн үлдэгдэл 13 байсан. 2020 онд 60 ширхэг пуужин нэмэлтээр авсан. Үүнээс 33 пуужин зарцуулж, үлдэгдэл 40 пуужин байна.

2020 онд ЦАЗНөлөөлсөн эдийн засгийн нийт тооцоо

Огноо ЦАЗНөлөөлсөн аймаг, сум, газрын нэр Нэмэгдэж орсон хурын ус  /м3 / Нэмэгдэж орсон хурын усны үнэ
1 2020.05.20 Дундговь, Цагаандэлгэр – Өндөр шар 274,800 5,496,000
2 2020.05.21 Говьсүмбэр, Баянтал – Давайн тал 1,943,000 38,860,000
3 2020.05.22 Говьсүмбэр, Сүмбэр – Гашуун 274,800 5,496,000
4 2020.05.29 Дундговь, Цагаандэлгэр –Хүрийн Ухаа толгой 4,090,000 81,800,000
5 2020.05.29 Дундговь, Цагаандэлгэр – Шивээ толгой
6 2020.06.12 Дундговь, Цагаандэлгэр – Магзын овоо 2,684,800 53,696,000
7 2020.06.13 Төв, Баянжаргалан – Элгэний энгэр 9,642,800 192,856,000
8 2020.06.23 Говьсүмбэр, Сүмбэр – Хавиргийн Ухаа 85,700 1,714,000
Дүн 18,995,900 379,918,000
Зардал /шатахуун, томилолт, пуужин/ 16,087,050
Эдийн засгийн үр ашиг 363,830,950

ДҮГНЭЛТ

Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх, бэлчээрийн ургамлын ургацын нэмэгдүүлэх, усан хангамжийг сайжруулах зорилгоор 2020 оны 5, 6, 7 дугаар саруудад сүмбэр бороо-1 экспедиц 9 удаагийн гаралтаар 33 ширхэг пуужин харваж, 99 гр урвалж цацсан. Нэг гаралтандаа 2-4 ширхэг пуужин харавсан.

5, 6-р сард аймгийн нутаг дэвсгэрт нөхцөл бүрдсэн тухай бүрд цаг агаар зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг тасралтгүй явуулсан. 2020 оны 3, 4, 5-р саруудад хууршилт ихтэй, хуурай салхи ихтэй учир бэлчээрийн ургамлын ургалт муу, гэмтэл ажиллагдаж байсан. 5, 6-р сард цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл  ажиллагааг явуулсаны үр дүнд 6-р сард зуншлагын байдал дунд, 7-р сарын эхээр сайжирсан.

2020 онд орсон хур тунадасны хэмжээг уур амьсгалын дундажтай харьцуулахад 4, 5, 7, 9-р саруудад уур амьсгалын дундажаас 4,6-15,3 мм бага хур тунадас орсон бол 6, 8-р сардуудад хур тунадасны хэмжээ нь уур амьсгалын дундажаас 1,1-10,9 ахиу хур тунадас орсон.

Энэ жилийн бэлчээрийн даац Сүмбэр сумын зүүн хэсэг буюу 5-р багийн нутаг, Баянтал сумын баруун хойд хэсгээр бэлчээр 1-3 дахин хэтэрсэн. Сүмбэр сумын 2-р багийн баруун хэсгээр бэлчээрийн нөөцтэй.  Бусад нутгаар бэлчээр хүрэлцээтэй байна.

Ажлын үр дүнд нийтдээ 363,830,950 буюу 363 сая, 830 мянга, 950 төгрөгний усыг байгалийн жамаар орох хур тунадаснаас нэмэгдүүлсэн байна.

 

Тухай root

Шалгах

70703092_900941460289528_4763920670377639936_n

АЙМГИЙН УС,ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ ЦОО ШИНЭХЭН АВТОМАШИН ХҮЛЭЭН АВЛАА

БОАЖЯ-наас Ус, цаг уур, орчны шинжилгээний салбарт “Mitsubishi L200” загварын 23 ширхэг автомашиныг өнөөдөр хүлээлгэн ...