Онцлох мэдээ
Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ОРОН ДАЯАР

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ОРОН ДАЯАР

БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНААС ЗОХИОН БАЙГУУЛСАН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ИЙН ХҮРЭЭНД ГОВЬСҮМБЭР АЙМАГТ

Уг өдөрлөгт БОАЖЯ-ны харьяа газар, агентлаг, төсөл хөтөлбөрүүд чиг үүргийнхээ дагуу хийж хэрэгжүүлж буй ажил, үйл ажиллагааныхаа талаар иргэдэд шуурхай мэдээлэл өгөхөөс гадна хөндлөнгийн судалгааны байгууллага нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдийн санал, гомдлыг бүртгэлжүүлж, цаашдын үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах талаар зөвлөмжүүд хүргүүлж байгаа юм.

Тус өдөрлөгийг Говьсүмбэр аймгийн хэмжээнд 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлүүлэн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд явуулсан болно. Аймгийн 3 сум /Сүмбэр, Баянтал, Шивээговь/, 10 багийн удирдлага, нийт иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг хамруулсан.

20180320_110931 20180321_111031

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/52 дугаар бүхий “Нээлттэй хаалганы өдөр”-ийн арга хэмжээ зохион байгуулах тухай тушаалын дагуу Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/77 дугаар “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулах тухай захирамжаар ажлын хэсгийг байгуулсан ба ажлын хэсэгт Аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, Ус, цаг уур орчны шинжилгээний газрын дарга Э.Энх-Од, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө, оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэсийн мэргэжилтэн Ц.Уранбаяр, Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргааны дарга Д.Жаргалцэнгэл, Сум дундын Ойн ангийн дарга Э.Шоовдор, Сүмбэр сумын засаг дарга П.Амарсайхан, Шивээговь сумын Засаг дарга В.Бат-Эрдэнэ, Баянтал сумын Засаг дарга Д.Мөнх-Эрдэнэ нар орж ажилласан.

20180320_110609 20180321_110826

Ерөнхий боловсролын сургууль, байгууллага, хамт олонд салбарын үйл ажиллагааг таниулан сурталчлах ажлын дагуу “ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР”, “ЦАГ УУРЫН ӨДӨР”, “ОЛОН УЛСЫН ОЙН ӨДӨР”-үүдийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд сурагчдын дунд танин мэдэхүйн хөгжөөн цэнгээнт “АХА” тэмцээн зохион байгуулж Ерөнхий боловсролын 1-р сургуулийн сурагчдад Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дэргэдэх Байгаль орчны шинжилгээний лабораторийн үйл ажиллгааг танилцуулж  байгууллагын мэдээллийг хүргэж ажиллалаа.

20180320_114752 20180321_121359

 

Тухай root

Шалгах

Гайхамшигт үзэгдэл

Туйлын туяа (Aurora Borealis) Энэ дэлхий дээрх хамгийн сайхан үзэгдлүүдийн нэг бол яах аргагүй Туйлын ...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>