2018 оны 05 сарын 14-ны үйл ажиллагааны тайлан
2018 оны ЦУОШГазрын даргын А/44 тоот тушаалын дагуу Сүмбэр Бороо -1 экспедицүүдийн бие бүрэлдэхүүн 2018 оны 5 дугаар сар 13 нд хуралдаж баруун хойноос зүүн өмнө зүгрүү шилжин ирж буй үүлний массад нөлөөлөх хэлэлцүүлгийг экспедицийн дарга удирдан синоптик инженерийн мэдээллийг хэлэлцэн Сүмбэр бороо-1 экспедиц Дундговь аймгийн Цагаан дэлгэр сумын нутаг руу гарахаар шийдвэрлэв.
13-ны өдрийн цаг агаарын процесст дүн шинжилгээ хийснийг үндэслэн Говьсүмбэр аймгийн УЦУОШГазрын дарга Э.Энх-Од цаг агаарын үзэгдэлд зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулах шийдвэр гарган хур тунадас дэмжих үйл ажиллагааг аймгийн нутаг дэвсгэрт хөрсний чийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан тул Сүмбэр бороо-1 экспедициийн бие бүрэлдэхүүн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын “ Оорцог толгой” гэдэг газар 05 сарын 14 –ний өдрийн 02 цагийн үед байрлалаа эзэлсэн.
“Сүмбэр бороо-1” экспедиц давхраат бөөн /Sc/ үүлэнд хэвтээ өнцөгийн 345 градус, босоо өнцөгийн 45 градусаар, 3 пуужин харваж цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулав.
Хүснэгт-1. ИНЕГ-аас зөвшөөрөл авсан байдал: 2018.05.14-нд “Сүмбэр бороо-1”
Байрлал | Зөвшөөрөл өгсөн | Хаалгасан цаг минут | |||
Уртраг | Өргөрөг | Хүний нэр | Цаг минут | Хугацаа минут | |
108012/ | 46029/ | Ууганбаяр | 0433 | 25 | 0458 |
Хүснэгт-2. Харвалт хийсэн байдал:
№ | Ажлын нутаг дэвсгэр | Солбицол | Харвалт хийсэн хэвтээ өнцөг | Харвасан пуужин | |||
Уртраг | Өргөрөг | Өндөр | Тоо | Тэсрээгүй | |||
1 | Дундговь аймаг Цагаандэлгэр сум | 108012/ | 46029/ | 1316 | 345 | 3 | – |
БҮГД | 3 | – |
Гэмтэлтэй пуужин гараагүй болно.
Үр дүн: Баянтал сум, Сүмбэр сумын зүүн хойд хэсгээр /Өгөөмөр, Шар хад, Өл, Малх/ орчмоор бага зэргийн бороо орлоо.