Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / 2019 оны цаг агаарт нөлөөлөх ажиллагаа

2019 оны цаг агаарт нөлөөлөх ажиллагаа

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН УЦУОШТ-ИЙНЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛЖ, ХУР ТУНАДАС НЭМЭГДҮҮЛЭХ СҮМБЭР БОРОО-1 ЭКСПЕДИЦИЙН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2019.10.25

“СҮМБЭР БОРОО-1” экспедиц нь цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 96-р тогтоолоор баталсан “Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны хөтөлбөр”, ЦУОШГазрын даргын 2019 оны 03 дугаар сарын 27-ныА/65, 09 дүгээр сарын 17-ний А/228 тоот тушаалыг үндэслэн цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулав.

Тайлангийн хугацаанд  хур тунадас нэмэгдүүлэх боломжит  нөхцөл 4-р сард 1 удаа, 6-р сард 7 удаа, 10 сард 1 удаабүрдсэнээс хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааг 4 сард 1 удаа, 6-р сард 7 удаа, 10 сард 1 удаа нийт 114 гр урвалжаар үүлэнд нөлөөлж, аюулгүй ажиллагааны болон нисэхийн аюулгүй ажиллагааны зөрчилгүй  ажиллав.

Экспедицид 2018 оны пуужингийн үлдэгдэл 41 байснаас 2019 онд 10 ширхэг пуужин нэмэлтээр авч  үүнээс 38 пуужин зарцуулж, үлдэгдэл  13 пуужинг журмын дагуу хадгалж байна.

Экспедицийн бүрэлдэхүүнд Төвийн дарга Э.Энх-Од, ЦАЗНэкспедиц, хөдөлмөр хамгааллын инженер М.Баярсайхан, Урьдчилан мэдээлэхийн технологич  инженер Н.Золзаяа, жолоочоор С.Ганхүү нар ажилласан.

д№ Овогнэр

Албантушаал

Экспедицидгүйцэтгэхүүрэг
1 Э.Энх-Од Экспедицийн дарга Агаарийн хөлгийн хянагч
2 М.Баярсайхан Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажилтан Зэвсэг, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангах, Пуужингийн хөөрөлт, тэсрэлтийг хянан тоологч
3 Н.Золзаяа Урьдчилан мэдээлэхийн технологич инженер Үүлний тандалт, Галын хянагч
4 С.Ганхүү Техникч жолооч Техникч жолооч Тэсрээгүйпуужингийнунсангазрынхянагч

2018 оны 04 дүгээр сарын 04-ны 32/18ИНЕГазар болон ЦУОШГазрын хамтарсан агаарын хөлгийн нислэгийн аюулгүй байдлыг хангах гэрээ, журам, ЦУОШГ-ын даргын 2018 оны А/44 тушаалаар баталсан ЦАЗНөлөөлөх ажлын аюулгүй ажиллагааны заавар журам, зэргийг сахин биелүүлж зөрчилгүй ажиллав.

2019 он тус төвийн дэргэдэх “Сүмбэр бороо-1” экспедиц нь4-р сараас 9-р сар хүртэл цаг агаарын нөхцөл бүрдсэн 9 удаагийн тохиодолд 7 удаа хээрийн үйл ажиллагаа явуулж нийт 38 ширхэг пуужин харвасан байна.

 “Сүмбэр бороо-1” экспедиц нь4-р сараас 10-р сар хүртэл цаг агаарын нөхцөл бүрдсэн 9 удаагийн тохиодолд 8 удаа хээрийн үйл ажиллагаа явуулж нийт 38 ширхэг пуужин харвасан байна. Үйл ажиллагаа явуулсан 4-р сард уур амьсгалын дундажаас 2,3 мм-ээр бага, 5-р сард 2,7 мм буюу уур амьсгалын дундажаас 7,7 мм-ээр бага, 6-р сард 20,5 мм буюу уур амьсгалын дундажаас 12,1 мм-ээр бага, 7-р сард 31,8 мм буюу уур амьсгалын дундажаас  28,6 мм-ээр бага, 8-р сард 43,4 мм буюу уур амьсгалын дундажаас 9,9 мм-ээр бага, 9-р сард 4,4 мм буюу уур амьсгалын дундажаас 14,9 мм-ээр бага хур тунадас орлоо. 4-9 сард нийт 105,1 мм хур тунадас орлоо.

Энэ оны зуншлага 7 дугаар сарын 10-ны байдлаар нутгийн нутгаар сайн, гэсэн үнэлгээтэй гарч нийт нутгийн 65 гаруй хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй, 10 орчим хувь нь нөөцтэй, 15 орчим хувь нь бэлчээр 1-3 дахин хэтэрсэн, бусад хувьд нь бэлчээр олон дахин хэтэрч гарсан нь байна.

Энэ жилийн бэлчээрийн даац сайн гарсан нь 6-р сард ЦАЗНөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааг оновчтой сайн зохион байгуулсанаас бэлчээрийн ургамлын ургалт эрт жигдэрч зуншлага эрс сайжирсан.

Ажлын үр дүнд нийтдээ 575,321,700 буюу 575 сая, 321 мянга 700 төгрөгний усыг байгалийн жамаар орох хур тунадаснаас нэмэгдүүлсэн байна.

 

 

Тухай root

Шалгах

“Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө

Leave a Reply