
Эрхэм зорилго
Анхан шатны ажиглалтын чанарыг сайжруулах, Ус, цаг уур орчны шинжилгээний чанартай мэдээллээр нийгмийн хэрэгцээг хангах.
Эрхэмлэх зарчим
Ажиглалтын хугацаа, дэс дараа, цаг уурын элемент нэг бүрийг хэмжих багажийг зөв байрлуулах, тохируулах, ажиллуулах зарчим, түүнд хийх үйлчилгээ, ажиглалт хийх арга зүй, ажиглалтын хөтөлбөр, ажиглалтыг бичиж тэмдэглэх, зохион байгуулах зүйлүүдийг ажиглалтын заавар журмыг баримтлан үнэн зөв, чанартай хийх.
УЦУ-ын урьдчилан мэдээлэх албанд цаг агаарын өдөр бүрийн ба арав хоногийн мэдээ, болж буй аюултай, онц аюултай үзэгдлийн мэдээг тогтоосон журмын дагуу цаг хугацаанд нь мэдээлэх.
Цаг агаарын, байдлын тухай тойм мэдээ болон, хугацааны хувьд ялгаатай төрөл бүрийн урьдчилсан мэдээгээр иргэд аж ахуй нэгж байгууллагуудад шуурхай үйлчлэх.
Мэргэжлийн чадварлаг боловсон хүчний ур чадвараар станцын хөтөлбөрт ажлуудыг нэмж гүйцэтгүүлэх.