Онцлох мэдээ
Нүүр хуудас / Тvvхэн замнал

Тvvхэн замнал

Говьсүмбэр аймгийн УЦУОШГазрын түүхэн замнал

         Тус станц нь анх 1941 оны 12 дугаар сард Чойрын Богд уулын зүүн урд энгэрт Оросын мэргэжилтэн Шушков, Смайлов нар цаг уурын станц байгуулан ажиглалт хийж эхэлсэн байна. 1942 оны 1 дүгээр сарын 1-нээс ажиглалтын мэдээ дамжуулж байсан эх сурвалж байдаг.

        Монгол Оросын хамтарсан Төмөр замын хэрэг эрхлэх газрын хүсэлтээр төмөр замд цаг агаарын мэдээгээр үйлчлэх зорилгоор хуучин Чойрт 1950 оны 1-р сарын 1-ээс эхлэн цаг уурын ажиглалтыг хоногт 4 удаа хийдэг болжээ. Энэ үед цаг уурын станцад Оросын мэргэжилтнүүд дангаар ажиллаж байв.

1956 оны 4-р сард цаг уурын станцыг Монголын талд хүлээлгэн өгч Монголын ажилчид цаг уурын ажиглалтыг хоногт 8 удаа хийж эхэлжээ. Цаг уурын анхны ажилчид нь Алтан гадас одонт И.Жагварал, Гомбо, Н.Ядамсүрэн, Л.Жамбал нар ажиллаж байв.

Чойр цаг уурын станц нь 1991 оныг хүртэл Дорноговь аймгийн Ус цаг уурын товчооны харъяа ажиллаж байгаад 1991 оны 6-р сарын 21-ний өдрийн 4-р тогтоолоор Чойр хот байгуулагдахад бие даасан Ус цаг уурын товчоо болон Улаанбаатар хотын УЦУОШТ-д шүүмжээ хийлгэж эхэлсэн байна. 1994 оны 5-р сарын 6-ны өдрийн 27 тоот тушаалаар Монгол улсын Ус цаг уур орчны хяналт шинжилгээний тухай хууль Засгийн газрын 181-р тогтоолын 4-р заалтыг үндэслэн УЦУОШТөв болгон өөрчилж бүтэц зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх, өргөжүүлэх, шийдвэр гарч хэрэгжин ажиллаж эхэлсэн байна.

Үүнээс хойш УЦУОШТөвийн бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт орж 2009 оноос УЦУОШАлба нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 2016 оны 10-р сараас эхлэн УЦУОШГазар болон ажиллаж байна.

 Говьсүмбэр аймгийн УЦУОШГазрын үе үеийн дарга нар:

  1. И.Жагварал                      1953-1959 он
  2. Л.Жадамба                        1959-1976 он
  3. С.Лхажав                           1959-1976 он
  4. н.Шархүү                          1976-1983 он
  5. Ш.Маам                             1983-1990 он
  6. н.Энхцэцэг                        1990-1991 он
  7. Н.Ядамсүрэн                     1991-1993 он
  8. Ш.Өсөхбаяр                     1993-1998 он
  9. Ц.Эрдэнэмөнх                  1998-1999 он
  10. Т.Энхтуяа                         1999-2007 он
  11. Д.Галсандагва                  2008 онд
  12. Э.Энх-Од                           2008 оноос одоог хүртэл ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>